images

Японы эрдэмтэд Украины дайныг зогсоохыг шаардав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-25


     Японы хэсэг сэхээтнүүд нэгдэж, ирэх сард Хирошимад болох "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө Украины дайныг зогсоож, Зүүн Азид энх тайвныг тогтоохыг их гүрнүүдийн удирдагчдад уриалав. Токиогийн их сургуулийн хүндэт профессор Харүки Вада, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн хүндэт профессор Кэнжи Исэзаки, Аояма Гакүин их сургуулийн профессор Күмико Хаба зэрэг эрдэмтэд Токиогийн Төлөөлөгчдийн танхимд хэвлэлийн бага хурал хийж Украин дахь дайныг нэн даруй зогсоох хүсэлтийг илэрхийлсэн байна. Профессор Вада "Украины дайн цаашид даамжрах ёсгүй бөгөөд Япон улс дайн хийх тухай бодох ч хэрэггүй" гэж онцлов. Улмаар тэд “Япон улс 1945 оны наймдугаар сард бууж өгч, дайн байлдаантай улсаас энх тайванч улс болж өөрчлөгдсөн. Түүгээр ч үл барам Солонгосын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Хятадаас түрэмгийлж аваад байсан авсан Тайвань, Манжуурыг буцааж өгсөн. Цаашид Япон улс Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Тайваньтай дахиж хэзээ ч байлдахгүй гэж тангарагласан” гэжээ. Эцэст нь Зүүн Азид энх тайвныг тогтоохыг хүсэж буйгаа илэрхийлээд Украин дахь дайныг зогсоохын тулд “Их 7” төдийгүй Хятад, Энэтхэгийг хичээл зүтгэл гаргахыг уриалсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.