images

Дэлхийд хамгийн өндөрт байдаг нисэх буудал

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-04-25


     Хятадын Сычуань мужийн Гаржэ Төвдийн өөртөө засах тойргийн Даочэн хошуунд дэлхийд хамгийн өндөрт байрлах нисэх буудал байдаг. Ядинг хэмээх энэ буудал нь далайн түвшнээс дээш 4411 метрт оршино. Даочэн хошуу нь бүхэлдээ Хэндуаньшань хэмээх ууланд байдаг ба Сычуанийн Альп гэгддэг энэ уул уртаараа 750 км, ноён оргил нь 7590 м юм. Хятад улсад далайн түвшнээс дээш 1524 метрийн өндөрт байрлах 43 нисэх буудалтай бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Үүнээс 23 буудал 2438 метр ба түүнээс дээш өндөрт, 20 буудал далайн түвшнээс дээш 1524-2438 метрийн өндөрт байрладаг байна. Хятад улс 2012 оноос хойш өндөр уулархаг бүс нутаг болон мөнх цэвдгийн бүсэд нисэх онгоцны буудал барих технологийг аажмаар нутагшуулан боловсронгуй болгож байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.