images

Фүмио Кишида амийг нь аварсан загасчдад талархал илэрхийлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-25


     Японы ерөнхий сайд Фүмио Кишидаг Вакаяама хотын Сайказаки загас агнуурын боомтод энэ сарын 15-нд сонгуулийн кампанит ажлаа хийж явахад түүн рүү нэг этгээд тэсрэх бөмбөгтэй төстэй зүйл шидэж амь биед нь халдахыг завдсан билээ. Тухайн үед нутгийн загасчид сэжигтэй хүнийг анзаараад хашгирч мэдэгдсэнээс гадна бие хамгаалагчидтай нь хамтран сэжигтнийг барьж тэр хавьд байсан хүн амьтныг аюулаас сэргийлсэн юм. Иймд ерөнхий сайд тэр үед тусалсан загасчид болон бусад хүмүүсийг Вакаяама хотын төвийн нэгэн зочид буудалд дөрөвдүгээр сарын 22-нд хүлээн авч талархлаа илэрхийлснийг тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлэв. Тэрбээр “Та бүхэн өөрийнхөө амийг эрсдэлд оруулан байж сэжигтнийг барихад тусалсан. Хэрэв бүх зүйл буруугаар эргэсэн бол зөвхөн миний бус тэнд байсан олон хүний амь эрсдэлд орох байлаа. Та бүхний эр зоригтой үйлдэлд би чин сэтгэлээсээ талархаж байна” гэжээ. Мөн тухайн үед шархадсан нэг хүний төлөө харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.