“Samsung” компани 303 сая доллараар торгуулав
Анд нөхдийн мэдээ
2023-04-24
Компьютерийн санах ой бүтээгч “Netlist” компани АНУ-ын Техас мужийн холбооны тангарагтны шүүхэд “Samsung” компанийн эсрэг гомдол гаргажээ. Учир нь тус компанийн мэдээлэл боловсруулалтыг сайржуулах чиглэлд авсан хэд хэдэн патентыг “Samsung” зөвшөөрөлгүй ашигласан хэмээн тус компани үзсэн бөгөөд 303 сая ам.доллар нөхөн төлбөр нэхэмжилсэн юм. Тангарагтны шүүх зургаан өдөр хуралдсаны эцэст “Samsung”-ийн өндөр хүчин чадалтай санах ойн модулиудад “Netlist”-ийн таван патентыг ашигласан болохыг тогтоосон байна. Харин “Samsung” компани нэхэмжлэгчийн зохиогчийн эрх хүчин төгөлдөр биш бөгөөд тус компанийн технологи нь өөрөөр ажилладаг гэж маргаж байжээ. Калифорнид төвтэй “Netlist” компани анх 2021 онд "Samsung"-ийг зохиогчийн эрхийг зөрчсөн гэж шүүхэд өгсөн юм. Өнгөрсөн баасан гарагийн үдээс хойш шүүхийн шийдвэр гарсны дараагаар “Netlist”-ийн хувьцааны ханш 21 хувиар өсжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.