Бээжингийн олон улсын кино наадам гурван жилийн дараа эргэн ирэв
Анд нөхдийн мэдээ
2023-04-24
Бээжингийн олон улсын 13 дахь удаагийн кино наадмын нээлт энэ сарын 22-нд боллоо. Цар тахлын улмаас гурван жил завсарласан тус наадамд 200 гаруй жүжигчин, кино найруулагчид иржээ. Наадмын үеэр алдартнууд улаан хивсэн дээгүүр алхаж, Тиантаны шагнал гардуулах ёслол, Кино багт наадам, Оюутны кино наадам зэрэг арга хэмжээнүүдэд оролцох ажээ. Наадмын онцгой ач холбогдол нь дэлхий дахины шилдэг кино уран бүтээлчид нэг дор цугларах, дотоод гадаадын киноны аж үйлдвэрлэлийн нөөцийг төвлөрүүлэх, улс орнууд хоорондын харилцаа солилцоог нэмэгдүүлж буй явдал хэмээн зохион нь байгуулагчид нь үзэж байна. Энэ наадмын шагналын гол номинациудад дэвшүүлэхээр 93 улс, бүс нутгаас нийт 1500 орчим кино ирүүлсэн нь шинэ рекорд бөгөөд энэ нь олон улсын киноны 80 гаруй хувийг эзэлж байгаа ажээ. Наадам энэ сарын 29-нд өндөрлөж 10 томоохон шагналын эздийг тодруулах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.