Хойд солонгос бүсгүй Хятадын цахим сүлжээнд од болж байна
Анд нөхдийн мэдээ
2023-04-24
БНАСАУ, БНХАУ-ын харилцаа улам ойртож байгаа энэ үед Хойд Солонгос улс Хятадын олон нийтийн сүлжээгээр сурталчилгаа ихээр явуулах болжээ. Энэ нь хоёр улсын худалдааг идэвхжүүлж, ирээдүйд Хойд Солонгосыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэх замаар Хятадын жуулчдыг татах стратеги хэмээн ажиглагчид үзэж байна. Саяхан Хятадын цахим сүлжээнд Хойд Солонгосын албан ёсны хаягаар “Эгч нь та бүхэнд Пёньяны хаврын тухай үзүүлье” гэсэн гарчигтай бичлэг байршуулсан байна. Энэ бол Пёньяны бүсгүй Ён Ми-гийн байршуулсан хоёр дахь контент ажээ. Бичлэгт тэрбээр камер руу даллан инээмсэглээд “Би Пёньянд хайртай, Пёньянаар бахархаж байна” гэж тун цэвэрхэн хятад хэлээр ярина. Бичлэгийн төгсгөлд дөрөвдүгээр сарын 8-нд болдог Хаврын ардын урлагийн их наадмын постер гарч ирнэ. Өмнө нь гарсан "Хойд солонгос охин үндэсний хоол хийж, амттай жор хуваалцаж байна" гэсэн гарчигтай видео бичлэг дээр Ён Ми хоол хийж үзүүлсэн бөгөөд тэрбээр инээмсэглэн хятадаар хошигнож байлаа. Энэхүү бичлэгийг үзсэн хүний тоо 90 мянга давжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.