images

CNN хэтэрхий улс төржсөндөө гэмшжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-24


     Улс төрийн өрөөсгөл хандлагын улмаас рэйтинг нь нэлээд унасан Америкийн CNN телевиз "Эфирээсээ улс төрийн өнгийг арилгана" гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед Цагаан ордонтой ил цагаан сөргөлдөж байсан CNN-ийн рейтинг Д.Трампын бүрэн эрхийн хугацаа дуусмагц бүр буурчээ. Саяхан тус телевиз нүүр хуудсандаа, ирэх намраас эхлэн "King Charles" хэмээх шинэ ток шоугаа цацна гэж мэдэгджээ. Долоо хоног бүрийн лхагва гаригт гарах энэ ток шоуны хөтлөгчөөр алдарт хөтлөгч Гэйл Кинг, NBA-гийн од асан Чарльз Баркли нар ажиллах аж. Тэд TNT телевизийн “Tip Off” нэвтрүүлэгт саяхан оролцохдоо “Шинэ нэвтрүүлэгтээ бид улс төр үзүүлэхгүй” хэмээн мэдэгдсэн юм. "Бид либералууд, консервативууд, бүгд найрамдахчууд, ардчилагчид" гэж яримааргүй байна" гэж Ч.Баркли хэлсэн байна. “Wall Street Journal” энэ талаар мэдээлэхдээ "Энэхүү шинэ хөтөлбөр нь үзэгчдийн үнэлгээг нэмэгдүүлэхийн тулд тэмцэж буй CNN-ийн захирал Крис Лихтийн туршилт" гэжээ. “CNN” суваг хөтлөгчийнхөө улс төрийн мэдэгдлээс болж маш хүнд байдалд орж байсан түүхтэй. Тухайлбал, хөтлөгч Дон Леммон 2020 онд "CNN Tonight" нэвтрүүлэгт оролцохдоо "Би Трампыг дэмждэг найзуудтайгаа харилцаагаа тасалсан" гээд "Тэдний тэнэгийг гайхаад барахгүй юм. Тэнэгүүд тамд очвол таарна" гэж хэлж байжээ. Энэ мэт улс төрийн хэт хатуу, өрөөсгөл үзэл нь үзэгчдийн тоо буурахад хүргэсэн байна. WSJ сонинд бичсэнээр өнгөрсөн сард CNN-ийн үзэгчдийн 25-54 насныхны рэйтинг сүүлийн 30 жилд байгаагүй доод түвшинд хүрчээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.