images

Хятадын хамгийн том намгархаг газар Өвөр Монголд

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-04-24


    Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Эргүний байгалийн цогцолбор газар 12 мянга гаруй га талбай эзэлдэг бөгөөд Хятадын хамгийн том намгархаг газарт тооцогддог гэнэ. Энд Гэнхэ мөрөн буюу Гэгээн гол урсдагаас гадна намаг, үерийн далан, ой мод, жижиг нуур олонтой. Мөн 283 зүйлийн ургамал, 252 зүйлийн хөхтөн амьтан, хэвлээр явагчид болон бусад сээр нуруутан амьтад, 230 зүйлийн шувууд, тэдгээрийн дотор улаан титэмт тогоруу зэрэг ховордсон жагсаалтад орсон шувууд амьдардаг ажээ. Хэрэв жуулчдын азтай үе тохиовол ойгоос зэрлэг гахайг ч олж харах боломжтой гэнэ. Түүнчлэн цогцолбор газрын баруун өмнөд хэсэгт байрлах 23 га арал нь интоорын модоор бүрхэгдсэн (Prunus padus) бөгөөд Зүүн Ази-Австралийн нүүдлийн шувуудын нислэгийн зам буюу буудаллаж үрждэг газар юм. Энэ газарт гурван том ажиглалтын тавцан байгуулж, жуулчид шувуу ажиглаж, Их Хянган уулс болон Хөлөнбуйрын бэлчээрийг хооронд нь холбосон бүс болох үзэсгэлэнт газрыг үзэх боломжтой болгожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.