images

Өвөр Монголд робот нохой үйлдвэрлэв

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-04-24


   Өвөр Монголын “Beike Jiaoda Robot” компанийн робот угсрах цехэд өнгөрсөн мягмар гаригт робот нохой мэндэлжээ. Уг робот нь 80 килограмм хүртэл жинтэй зүйл өргөж, цагт найман км-ийн хурдтай гүйж, хаалтан дээгүүр 2.5 метр үсрэх чадвартай гэнэ. Мөн хатуу ширүүн уур амьсгалтай нутаг оронд тэсвэрлэх чадвар өндөртэй бөгөөд бүх талаар бие даан ажиллах боломжтой ажээ. Уг роботыг ган, хөнгөн цагаан, нүүрс, фотоэлектрик, салхины эрчим хүч, соронзон материалын үйлдвэрлэл зэрэг салбарт ашиглах юм байна. “Beike Jiaoda Robot” компани нь Өвөр Монголд бүхий л төрлийн роботыг жилд 500 ширхэгээр нь үйлдвэрлэх хүчин чадалтай цорын ганц үйлдвэрлэгч ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.