"А" үсгийг хиймэл оюун ухаанаар заалгана
Анд нөхдийн мэдээ
2023-04-24
“Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс хиймэл оюун ухаан удахгүй хүүхдүүдэд уншиж, бичихийг заадаг багшийн үүрэг гүйцэтгэнэ хэмээн мэдэгджээ. Тэрбээр "18 сарын дараа гэхэд хиймэл оюун ухаан багшийн туслахаар ажиллаж, уншиж бичих арга заах бөгөөд дараа нь бид математик заах ийм багш бүтээх болно" гэсэн байна. Улмаар ийм үүрэгтэй хиймэл оюун ухаан бүтээхэд нарийн төвөгтэй математик тооцоолол олныг шийдвэрлэх ёстой тул илүү урт хугацаа шаардагдах боловч энэхүү технологийг хоёр жилийн дотор бүрэн бүтээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа өгүүлсэн байна. Дашрамд дурдахад хиймэл оюун ухааныг ашиглах нь зардал ихтэй ч хувийн боловсролын зардлыг одоогийнхоос хямдруулах боломжтой гэсэн судалгаа гаргасан байна. Өнгөрсөн сард хиймэл оюун ухааны мэргэжилтнүүд болон мэдээллийн технологийн салбарын удирдлагууд, тухайлбал Элон Маск хиймэл оюун ухаан хөгжүүлэхийг түр зогсоохыг уриалж, хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулж болзошгүй гэж мэдэгдсэн ч Б.Гэйтс энэ талаар эсрэг бодолтой байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.