“Apple” компани “амьдрал хянагч” аппликэйшн нэвтрүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2023-04-24
“Apple” компани "iPhone" утсанд зориулж өдрийн тэмдэглэл хөтлөх программ боловсруулж байгаа тухай “Wall Street Journal” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар компани “Jurassic" нэртэй тэмдэглэл хөтлөх программ хөгжүүлж байгаа бөгөөд үүнийг зургаадугаар сард болох “Дэлхийн технологи хөгжүүлэгчдийн бага хурал” (WWDC) дээр танилцуулах ажээ. Энэхүү программ нь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдрал, бодол санааг бүртгэх аж. Хэрэглэгчийн шууд бичсэн бичвэрээс гадна утасны болон текстийн мэдээлэлд хандах замаар өдөр тутмын амьдралын талаарх мэдээллийг цуглуулж, үүний үндсэн дээр хэрэглэгчийн гэртээ байх дундаж хугацаа, ажилдаа зарцуулах хугацаа зэрэг өдөр тутмын хэв маягт дүн шинжилгээ хийнэ. Мөн найз нөхөд, хамтран ажиллагсад гэх мэт байнга уулздаг хүмүүсийн харилцааг ялгаж харуулдаг нэг төрлийн “амьдрал хянагч” юм. Судалгаагаар ийм маягаар тэмдэглэл хөтлөх нь сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд тустай болохыг харуулсан хэмээн тус компани тайлбарлав. Программыг хөгжүүлэх явцад хувийн нууцлалыг хамгаалахад онцгой анхаарал хандуулж, программд хадгалагдсан өгөгдлийг бусад орон зайд дамжуулахгүй, хуваалцахгүй байхаар хөгжүүлсэн бөгөөд өдөр тутмын дүн шинжилгээг зөвхөн программ дотроо хийнэ гэж тайлбарлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.