images

Онгоцны ахмад найз бүсгүйгээ нисгэгчийн бүхээгт оруулаад буруудав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-24


     Энэтхэгийн иргэний агаарын тээврийн “Air India” компанийн онгоцны ахмад нислэгийн үеэр найз бүсгүйнхээ төлөө хийсэн үйлдэл нь аюулгүй байдлын дүрэм зөрчсөн хэмээн буруутгагдаад байна. Тус улсын "Times of India" сонины мэдээлснээр, Дубай хотоос Шинэ Дели чиглэлийн агаарын тээврийн “Air India” компанийн онгоцны ахмад зорчигчдийн энгийн суудалд сууж явсан найз бүсгүйнхээ суудлын ангиллыг өөрчлөх оролдлого хийсэн нь үүний шалтгаан болжээ. Ахмад онгоцны үйлчлэгчээс хайртай бүсгүй нь энд энгийн суудалд сууж яваа бөгөөд бизнес ангилал руу ахиулж болох эсэхийг асуужээ. Гэвч бизнес ангиллын суудал дүүрсэн байсан тул тэрбээр бүсгүйгээ жолооны бүхээгт дууджээ. Улмаар үйлчлэгчээс бизнес ангиллын хоол, бас архи авч ирэхийг шаардсан байна. Хариуд нь үйлчлэгч онгоцны бүхээгт согтууруулах ундаагаар үйлчлэхээс татгалзасан бөгөөд ахмад нь онгоцны үйлчлэгч рүү бүдүүлэг, хүйсээр ялгаварлан гадуурхсан үг хэлсэн ажээ. Ахмадын найз бүсгүй бүхээгийн туслах суудалд сууж явсан байна. Үүнээс болж онгоцны үйлчлэгч энэ талаар тус компанийн удирдлага болон дотоодын Иргэний нисэхийн газарт мэдээлснээр энэ баримт олон нийтэд ил болжээ. Тус газраас нэн даруй шалгалт явуулж, онгоцны үйлчлэгч нараас болсон явдлын талаар мэдүүлэг авсан байна. Улмаар “Air India” компани "Бид энэ үйл явдалд маш нухацтай хандаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.