images

Хятадад олон улсын согтууруулах ундааны үзэсгэлэн гарав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-24


     Хятадын Сычуань мужийн Лужоу хотод 18 дахь удаагийн Олон улсын согтууруулах ундааны үзэсгэлэн болж өнгөрлөө. Энэ жилийн үзэсгэлэнгийн хүндэт зочноор Европын дарс үйлдвэрлэгч гол орон болох Грек улс оролцов. Тус улс 400 м.кв талбайд дарс, брэнди, ликёр, зөгийн балны дарс зэрэг төрөл бүрийн грек согтууруулах ундааг сурталчилснаас гадна улсынхаа урлаг, гар урлал, уран зохиол, хөгжим, аялал жуулчлал, хоол унд зэргийг танилцуулсан байна. Энэ үйл ажиллагааг ивээн тэтгэсэн Хятадын архи согтууруулах ундааны нийгэмлэгийн мэдээлснээр, үзэсгэлэнд 800 гаруй аж ахуйн нэгж оролцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.