Жэк Ма багш болов
Анд нөхдийн мэдээ
2023-04-24
Хонконгийн их сургууль “Alibaba” группийн үүсгэн байгуулагч Жэк Маг гурван жилийн хугацаанд хүндэт профессороор ажилд авснаа өнгөрсөн баасан гарагт зарлалаа. Энэ мэдэгдийг "Жэк Ма" сангаас нотлохдоо “Энэ ажил Магийн бизнес эрхлэх туршлага, философитой сайхан нийцэж байгаа” гэсэн байна. Мөн “Зургаан жил их сургуулийн багшаар ажилласан Жэк Ма энэ ажилд маш их хайртайгаас гадна боловсрол эзэмших хүсэл эрмэлзэл ихтэй бөгөөд залууст бизнес эрхлэх туршлагаа хуваалцахад үргэлж бэлэн байдаг” гэжээ. Ма их сургуулийн багш оюутнуудтай хамтран боловсрол, бизнесийн инновацийн судалгаагаа үргэлжлүүлэн хийх юм. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд өөрийн группийн байгуулсан Ханжоу дахь дунд сургуульд зочилж байв. Энэ уулзалтын үеэр Ма, ChatGPT-ийн талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцаж “Аж үйлдвэрийн эрин үе бол мэдлэгт тулгуурласан, мэдлэгийн төлөөх өрсөлдөөн, харин дижитал эрин бол мэргэн ухаан, бүтээл, уран сэтгэмжийн өрсөлдөөн юм” гэсэн билээ. Тухайн үед тус сургуулийн сайт дээр “Жэк Магийн хамгийн дуртай ажил бол багш. Тэр хэзээ нэгэн цагт багш болох байх” гэж бичиж байсан юм. Өнгөрсөн онд Ма Израилийн Тель-Авивын болон Японы Токиогийн их сургуульд зочин профессороор ажилласан бөгөөд тухайн үедээ дэвшилтэт хөдөө аж ахуй, технологийн инновацийн судалгаанд гол анхаарлаа хандуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.