“Их 7”-гийн бүлэг Украины хөдөө аж ахуйг сэргээх тухай ярилцав
Анд нөхдийн мэдээ
2023-04-24
Японы Мияазаки хотноо “Их 7”-гийн бүлгийн хөдөө аж ахуйн сайд нар ням гарагт уулзаж ОХУ-аас Украинд довтолсон нь дэлхийн хүнсний сүлжээнд ямар нөлөө үзүүлснийг хэлэлцэв. Улмаар Украины хөдөө аж ахуйн салбарыг дахин сэргээхэд тариалангийн талбай дахь тэсрэх бөмбөгийг цэвэрлэж, дэд бүтцийг нь дахин босгоход мэдлэгээ хуваалцах замаар туслахаар тохиролцов. Их Британи, Канад, Герман, Франц, Итали, Япон, АНУ, Европын Холбоог төлөөлж буй “Их 7”-гийн бүлгийн сайд нар уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн хомсдол нь газар тариалан, ус, хөрсний аюулгүй байдалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байхад энэ мөргөлдөөн улам нэмэгдэж байгаа нь хүнсний тогтворгүй байдлыг хурцатгаж байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Иймд тэд дэлхийн хүнсний сүлжээнд тулгарсан цогц асуудлын хариу арга хэмжээ болгон Мияазакигийн мэдэгдэл гаргах гэж буйгаа зарлалаа. Энэ төлөвлөгөөгөөр хүлэмжийн хийн ялгарал, биологийн олон янз байдлын алдагдлыг бууруулах урт хугацааны зорилтоос гадна олон улсын мөргөлдөөн, коронавирус зэрэг богино хугацааны сорилтуудыг шийдвэрлэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.