images

Хятадын эдийн засгийн өсөлтийг хэн ч таасангүй

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-04-21


     Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд хүлээлтээс давж, шинжээчдийн таамаглалыг эвджээ. Тухайлбал, “Bank of America Global Research” болон бусад банкны эдийн засагчид Хятадын 2023 оны ДНБ-ий өсөлтийг ковидын хатуу хязгаарлалтын дараа тийм ч сайн байна гэж бодоогүй аж. Учир нь бодлого боловсруулагчид Хятадын эдийн засаг өнгөрсөн жилд 5.5 хувиар өссөн бол энэ онд 6.3 хувиар өснө хэмээн хүлээж байжээ. Тэгвэл энэ оны эхний улиралд 4.5 хувиар өсөөд байгаа юм. Иймд эхний улиралд иргэд хувийн хэрэглээндээ илүү хөрөнгө зарцуулсан бол дараагийн хоёр улиралд хөрөнгө оруулалт руу чиглэнэ гэж шинжээчид үзсэн байна. Ингэснээр зээлийн шинэ мөчлөг эхэлж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ хэмээн шинжээчид бичжээ. Гуравдугаар сард зээлийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор арилжааны банкууд шинэ ААН-ийн зээлийн хэмжээ илүү өндөр, тогтвортой байгааг онцлон тэмдэглэсэн байна. Энэ долоо хоногийн эхээр “J.P.Morgan”, “Citi group” болон “UBS”  уг мэдээллийн дагуу Хятадын ДНБ-ий бүтэн жилийн өсөлтийг 6.4 хувь, 6.1 хувь, 5.7 хувь болж нэмэгдэнэ хэмээн таамаглажээ. 

  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.