images

Сард 105 мянган доллар олдог бүсгүйн нэг өдөр

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-21


     Youtube-д “Life with Jazzy Mac” сувгийг хөтөлдөг Жасмин Макколл CNBC телевизэд ажлын нэг өдрийнхөө тухай хуваалцжээ. Учир нь, тэр бичлэг оруулаад сард дунджаар 105 мянган доллар олдог бүсгүй юм. Тэрбээр 2021 онд “Amazon” компанид менежерээр ажилладаг байхдаа жилд 124 мянган долларын цалин авдаг байжээ. Харин ажлынхаа хажуугаар Youtube-д санхүүгийн зөвлөгөө өгөх контент хийж эхэлтэл эхэндээ сард 1000 доллар олдог болжээ. Удалгүй 2022 оны тавдугаар сараас түүний бичлэгүүдийг маш олон хүмүүс үздэг болсон бөгөөд зургаан сарын дараагаас “Amazon” компани дахь ажлаасаа гарч зөвхөн Youtube-д бичлэг хийдэг болсон байна. Тухайн үед нөхөр нь түүний ажлыг дэмжихээр программ хангамжийн инженерийн ажлаа мөн орхижээ. Улмаар тэдний гэр бүл өнгөрсөн оны 12 дугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл сард дунджаар 105 мянган доллар олсон байна. Ийнхүү олон нийтийн цахим сүлжээнээс мөнгө олохыг пассив буюу идэвхгүй орлого гэдэг бөгөөд тэр өдөрт ердөө хоёрхон цагийг бичлэг хийхэд зарцуулдаг ажээ. Ж.Макколл өглөө 7 цагт босч бясалгал хийгээд 11 цагаас ажилдаа ордог аж. Энэ нь шаардлагатай судалгааг хийгээд Youtube-д оруулах бичлэгээ хийхийг хэлж буй. Тэр даваа, мягмар гарагт бичлэг оруулж, лхагва, пүрэв гарагт хамтран ажилладаг байгууллагуудтай шинэ стратеги төлөвлөгөөний талаар хэлэлцэж, төлбөртэй контент оруулдаг байна. Харин баасан гарагт "Zoom"-ээр хүмүүстэй ярилцдаг аж. Түүний энэ ажил 13 цаг гэхэд дуусах бөгөөд шууд л нөүтбүкээ унтраадаг гэнэ. Тэгээд ямар ч гар утас ашиглахгүйгээр гэр бүлдээ цаг гаргаж нөхөртэйгөө гадуур явж кино үздэг. Ингээд 17 цагаас оройн хоолоо бэлдэж, нөхөр, хүүхэдтэйгээ тоглож, кино үзэж оройг өнгөрөөдөг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.