images

Хятадад анх удаа романш хэлний долоо хоног болж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-21


     Хятадад суугаа Швейцарын Элчин сайдын яам эх хэлний өдрөө тохиолдуулан тус улсад анх удаа романш хэлний долоо хоногийг зохион байгуулж байна. Швейцар иргэд герман, франц, итали, романш гэсэн дөрвөн хэлээр ярьдаг бөгөөд энэ нь тус үндэсний дархлаа болдог ажээ. Тус улс эдгээр хэлийг албан ёсны хэлээ болгон ашиглаж эхэлсний 85 жилийн ой энэ онд тохиож, эх хэлний өдрөө тэмдэглэж байгаа юм. Иймд Хятадын Цинхуа их сургуулийн гадаад оюутнуудад лекц уншиж, энэ хэлийг сонирхон судалдаг зуу гаруй хүмүүстэй романш хэл дээр харилцан ярилцаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэл сурталчлах контент түгээж байна. Романш хэл нь таван үндсэн аялгуутай бөгөөд энэ хэлтэй хамгийн төстэй нь итали хэл юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.