images

Чингис хааны музейд Монголын түүх соёлын тухай олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-21


     Чингис хааны музейд дөрөвдүгээр сарын 19, 20-нд "Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт зургаа дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ удаагийн хурлаар 1915 оны хүн амын тооллого, араб, турк, монгол, орос, солонгос, хятад, манж хэл дээрх түүхэн сурвалж бүхий гар бичмэлийг танилцуулав. Хуралд Герман, Унгар, Хятад, Орос, Солонгост хадгалж буй Монголын түүхийн гар бичмэл, сурвалж бичгүүд, монгол судлаач эрдэмтдийн сан хөмрөг, бүтээл туурвил, монгол хэл, түүх, соёлын асуудлуудыг судалж олсон шинэ баримт, эх хэрэглэгдэхүүний тухай илтгэлүүдийг 21 байгууллагын 40 гаруй эрдэмтэд тавьсан байна. Судлаачдын 30 гаруй нь биечлэн, 15 нь цахимаар оролцжээ. Энэ хурлыг 2013 оноос Улаанбаатар, Санкт-Петербург хотноо хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 200-аад эрдэмтэн илтгэл тавьж, таван эмхэтгэл хэвлүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.