images

НАТО-гийн тэргүүн Украинд гэнэт айлчлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-21


     НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өчигдөр Украинд гэнэтийн айлчлал хийлээ. Тэрбээр Украины нийслэл Киев хотын Гэгээн Михаилийн талбайд зочилж, энэ дайнд амь үрэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлсэн тухай “Reuters” агентлагийн мэдээлэв. НАТО-гийн зүгээс аюулгүй байдлыг хангах үүднээс айлчлалын хуваарийн талаар урьдчилан мэдээлээгүй хэмээн тайлбарлажээ. Й.Столтенбергийн энэ удаагийн айлчлал нь НАТО Украиныг дэмжиж, хамгаалах амлалтаа биелүүлсээр байхыг нотлон харуулж байгаа бөгөөд ойрын хугацаанд зарлах Украины томоохон сөрөг довтолгооноос өмнө болж байгаа нь үүний илрэл юм хэмээн ажиглагчид тайлбарлаж байна. Айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх тухайгаа НАТО-гийн албаны хүн хэлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.