Туркууд Пакистаны аврагчидтай оройн зоог барив
Анд нөхдийн мэдээ
2023-04-21
Туркийн хамтын ажиллагааны агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн дараа нурангинд дарагдсан хүн амьтныг эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон Пакистаны алба хаагчдыг хүлээн авч оройн зоог барьж талархлаа илэрхийллээ. Тус улсын аврагчид газар хөдлөлтийн дараагийн өдөр хамгийн түрүүнд очсон олон улсын багийнхны нэг бөгөөд 86 хүний бүрэлдэхүүнтэй очжээ. Тэд нийт 17 өдөр ажиллахдаа гамшгийн бүс дэх иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг 28 удаа гүйцэтгэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.