“Google” реклам сурталчилгаа хийдэг хиймэл оюун ухааны технологи нэвтрүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2023-04-20
“Google” компани ойрын хэдэн сарын дотор сурталчилгааны бизнест хиймэл оюун ухаан ашиглаж шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаагаа мэдэгдлээ. Захиалагч хийлгэх зар сурталчилгаатайгаа холбоотой текст, зураг, видео зэрэг материалаа өгмөгц хиймэл оюун ухаан түүнийг нь ашиглан зорилтот хэрэглэгчдэд тохирсон зар сурталчилгаа бүтээх гэнэ. Мөн үүнээс гадна тус компани хуурамч мэдээлэл түгээх, халдлага хийх зэрэг хиймэл оюун ухааны тархалтаас үүдэлтэй гэмт хэрэг, сөрөг үр дагаварт хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. “Google” нь дэлхийн хайлтын системийн зах зээлийн 93%-ийг эзэлдэг давамгайлсан байр суурьтай байсан ч “ChatGPT” нэвтэрч эхэлсний дараа “Microsoft Bing” хайлтын системдээ “ChatGPT”-тэй төстэй функцийг нэвтрүүлсэн юм. Дашрамд дурдахад АНУ-ын онлайн зар сурталчилгааны зах зээлд шинэ платформууд нэмэгдсэнээр “Google” болон “Meta”-гийн ноёрхол буурч байна гэсэн судалгааны дүнг “Insider Intelligence” судалгааны фирм гаргажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.