images

Хятадад самуун дэгдээсэн хэргээр баривчлагдсан эмэгтэйг суллажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-20


     АНУ-ын “Wall Street Journal” сонин өнөөдөр мэдээлснээр, Хятадад өнгөрсөн жил цар тахлын хоригийг эсэргүүцсэн жагсаалд оролцсон хэргээр баривчлагдсан Цао Жишин хэмээх эмэгтэйг сулласан байна. Тэрбээр Бээжингийн их сургуулийн хэвлэлийн газарт редактороор ажилладаг байжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өрөмч хотод гарсан гал түймрийн гамшгийн дараа Хятад даяар цар тахлын хоригийг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн бөгөөд тэрбээр энэ үеэр Засгийн газрын бодлогыг эсэргүүцэж үймээн самуун дэгдээсэн хэргээр баривчлагдаад байсан ажээ. Цагдаа нар анх түүнийг баривчлахдаа ямар хэргээр буруутгаж буй нь тодорхойгүй баривчлах тушаалд гарын үсэг зуруулж, цагдан хорьсон газар, цаг хугацаа, хэргийн талаар ар гэрт нь мэдэгдээгүй байна. Тэрбээр баривчлагдахаасаа өмнө видео бичлэг хийж үлдээсэн бөгөөд энэхүү бичлэг нь YouTube, Twitter, Instagram зэрэг цахим орчинд маш хурдацтай тархаж олны анхааралд өртөж байсан ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.