images

Германы ерөнхийлөгч Польшид айлчилж уучлал гуйлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-20


     Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер өчигдөр Польшийн нийслэл Варшав хотод айлчилж, нацистуудад эзлэгдсэн еврейн сууринд зэвсэгт бослого гарч дарагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан, өнгөрсөн түүхэн дэх харгис үйлдлийнхээ төлөө албан ёсоор уучлал гуйлаа. Ерөнхийлөгч Ф.Штайнмайер Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда, Израилийн ерөнхийлөгч Ицхак Херцог нартай мөр зэрэгцэн зогсож, Германы төрийн тэргүүний хувиар анх удаа Варшавын еврейн дурсгалын цогцолборын өмнө үг хэлсэн байна. Тэрбээр үгээ еврейчүүдийн хэл болох иддиш хэлээр эхэлж тус бослогын үеэр амиа алдсан зураач Гела Секштайны "Баяртай найзууд аа, еврейчүүд ээ. Энэ гамшиг дахин бүү тохиог" гэсэн үгийг эш татсан байна. Улмаар “Энд германчуудын үйлдсэн гэмт хэргийг өршөөхийг хүсч байна. Герман улсын ерөнхийлөгчийн хувьд би Варшавт тулалдаж байсан эрэлхэг эрчүүдийн өмнө гүн харамсаж толгойгоо бөхийлгөж байна" гэжээ. Варшавын еврейчүүдийн бослого 1943 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрөөс тавдугаар сарын 16-ны хооронд болсон бөгөөд тэднийг хорих лагерьт албадан шилжүүлэхийг эсэргүүцсэн энэ зэвсэгт бослогын үеэр 13 мянган хүн амь үрэгдсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.