Хятад улс Антарктид тив дэх судалгааны ажлаа эрчимжүүлж байна
Анд нөхдийн мэдээ
2023-04-20
Британий өдөр тутмын “Guardian” сонины мэдээлснээр Хятад улс 2018 оноос хойш түр зогсоогоод байсан Антарктидийн тавдугаар баазын бүтээн байгуулалтыг сэргээхээр болсон байна. АНУ-ын Олон улс судлалын төв хиймэл дагуулаас авсан зургаар тус улс Антарктидад тав дахь баазын барилгын ажлыг эхлүүлсэн болохыг олж тогтоожээ. Росс тэнгисийн ойролцоох арал дээр баригдах Хятадын шинэ бааз нь хиймэл дагуулын холбооны төвийг багтаасан судалгааны төвтэй байх ба Хятадын мөс зүсэгч "Xuelong" хөлөг онгоцны залгах байгууламжийг мөн барихаар төлөвлөж байна. Дээрх судалгааны төвийн авсан гэрэл зурагт илэрснээр бол түр байгууламж, нисдэг тэрэгний зогсоол, үндсэн байгууламжийг шинээр барьсан болохыг баталсан бөгөөд барилгын ажлыг ирэх жил гэхэд дуусна гэж таамаглажээ. Одоогийн байдлаар АНУ Антарктидад хамгийн олон тооны судалгааны ажилтнуудтай, тус улсын “McMurdo” станц нь дэлхийн хамгийн том станц боловч сүүлийн үед Хятад улс ч Антарктидад судалгааны үйл ажиллагаагаа эрчимтэй бэхжүүлж байна. “McMurdo” бааз нь Хятадын барьж буй тав дахь баазаас 320 километрийн зайд оршдог ажээ. 1959 онд хүчин төгөлдөр болсон Антарктидын гэрээнд энд бүх үйл ажиллагаа энхийн зорилгоор хийгдэх ёстой гэж заасан бөгөөд Хятад улс ч мөн энэ гэрээнд гарын үсэг зурсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.