Ахлах сургуулийн төгсөлтийн зургийн цомогт нохой юуны учир оров?
Анд нөхдийн мэдээ
2023-04-20
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20 өдөр бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр юм. Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд АНУ-ын Колорадо мужийн "Monte Vista" ахлах сургуулийн төгсөлтийн зургийн цомогт 600 сурагчийн хамт нэгэн нохойн зураг оржээ. "Lake" гэдэг тэр нохой бол хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн хөтөч бөгөөд лабрадор ритривэр үүлдрийн энэ нохой цомогт "Lake Mchale” гэсэн овог нэрээр орсон аж. Тэрбээр бусад сурагчдын адил төгсөлтийн дүрэмт хувцас хүртэл өмссөн байна. Нохойн эзэн Даниел бага наснаасаа нугасны булчингийн хатингаршил гэсэн оноштой хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байжээ. Их Британийн суут физикч Стивэн Хокингийн нэгэн адил Даниел бараг л хөдөлж чаддаггүй, тэргэнцрээр явдаг бөгөөд зөвхөн гараа бага зэрэг хөдөлгөж чаддаг аж. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай сургуульд биш, жирийн ахлах сургуульд суралцаж төгссөн байна. Даниелтэй нэг ангид суралцаж байсан нэгэн төгсөгч "Lake" зургийн цомогт орсон нь хачирхалтай зүйл огт биш. Тэр Даниелийн гэр бүлийн гишүүн, бас бидний найз” гэжээ. Түүнийг өөр анги танхимд очих, бие засах газар орох үед нохой нь тусалж удирдан чиглүүлдэг байв. Улмаар сургуулийн зүгээс уг нохойг албан ёсоор төгсөгч хэмээн хүлээн зөвшөөрч зургийн цомогт хүртэл оруулсан нь энэ ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.