images

"Volkswagen" групп Хятадад шинэ төв барина

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-20


     Германы “Volkswagen” групп Хятадад инноваци, худалдааны төв байгуулахад нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулна гэж Шанхайн олон улсын автомашины үзэсгэлэнгийн үеэр хэллээ. Улмаар уг төвийг барих төслөө “100%TechCo” гэж нэрлэсэн бөгөөд Зүүн Хятадын Аньхуй мужийн Хэфэй хотод барихаар болжээ. Шинэ төвийг 2024 оны эхээр нээж, 2000 хүнийг ажлын байраар хангах бөгөөд тээврийн хэрэгсэл, түүний эд ангийн судалгаа, хөгжүүлэлтийг хийх, мөн борлуулалт хариуцах ажилтан авна. Хятад дахь “Volkswagen” группийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Ральф Брандштэттэр төслийн хамгийн чухал алхам нь “Хятадад хятадуудад зориулж” гэсэн стратеги гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.