Япон улс ижил хүйстэн уганда эмэгтэйд орогнол олгов
Анд нөхдийн мэдээ
2023-04-20
Эх орондоо очвол ижил хүйстэн гэдэг шалтгаанаар эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй байгаа уганда эмэгтэйд Японы шүүх өчигдөр дүрвэгчийн статус олголоо. Тэр эмэгтэй 2020 онд тус улсад очсон бөгөөд тухайн үед бэлгийн чиг хандлагынхаа улмаас Угандагийн цагдаагийн газарт шалгуулж буй тул дүрвэгчийн статус хүссэн өргөдөл өгчээ. Ингэснээр эмэгтэй Осакагийн цагаачдын товчооноос таван жил Японд оршин суух сертификат авсан юм. Тус улс нь бусад оронтой харьцуулахад цөөн дүрвэгч хүлээж авдаг гэж шүүмжлүүлж байсан бол өнгөрсөн гуравдугаар сард дүрвэгч хүлээн авах журмаа шинэчилж, дараа нь энэ шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, эх орондоо бэлгийн цөөнх гэдэг шалтгаанаар хавчигдаж байгаа өргөдөл гаргагчид дүрвэгчийн статус олгох боломжтой болсон байна. Япон улс өнгөрсөн онд 202 хүнд дүрвэгчийн статус олгосон нь анх бусад улсын иргэдэд орогнох эрх олгож эхэлсэн 1982 оноос хойшх хамгийн дээд тоо ажээ. Харин Европын орнууд саяхнаас жилд дээд тал нь 125 мянган дүрвэгч хүлээн авах хязгаар тогтоогоод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.