images

"Google" компанийн шинэ гар утас 6 дугаар сард гарна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-19


     “Google” компани анх удаа “Samsung” брэндийн нугардаг гар утастай адил загварын “The Pixel Fold” ухаалаг гар утсыг ирэх зургадугаар сард худалдаанд гаргах болсноо зарлалаа. Усны хамгаалалттай, халаасанд багтах хэмжээтэй уг гар утасны үнэ 1700 доллароос дээш байх юм. Гар утсыг дэлгэхэд жижиг хэмжээтэй таблет мэт харагдах бөгөөд 7.6 инч дэлгэцтэй. Жин нь 283 орчим грамм байх ба энэ нь “Samsung Galaxy Z Fold 4” нугардаг гар утаснаас бага зэрэг хүнд гэсэн үг. Харин батерейн үзүүлэлт нь илүү бөгөөд энгийн горимд 24 цаг, цэнэг хадгалах горимд 72 цаг цэнэгээ барих гэнэ. Мөн энэ гар утас тус компанийн өөрийн үйлдвэрлэдэг “Tensor G2” чипээр тоноглогджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.