images

Шанхайн үзэсгэлэнд цахилгаан автомашины 150 шинэ загвар танилцуулж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-19


      Хятадын Шанхай хотод мягмар гарагт нээлтээ хийсэн 20 дахь удаагийн Олон улсын автомашин үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнд цахилгаан автомашины 150 гаруй шинэ загварыг танилцуулж байна. Уг үзэсгэлэн 2023 онд болох дэлхийн автомашины үзэсгэнгүүдээс хамгийн том нь юм. Үзэсгэлэн 360 мянган м.кв талбайд гарч буй бөгөөд дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс автомашин үйлдвэрлэгч болон түүний эд ангийг нийлүүлэгч 1000 гаруй аж ахуй нэгж оролцохоор бүртгүүлжээ. Тэд 1500 гаруй тээврийн хэрэгсэл үзүүлэнд тавихаас арван хувь нь буюу 150 нь цоо шинэ загвар бол 2/3 нь цахилгаан автомашин юм. Энэ тухай Хятадын гаалийн газраас үзэсгэлэнд оролцогчдын 25 сая долларын үнэ бүхий тээврийн хэрэгслийг импортоор оруулж, гаалийн бүрдүүлэлт хийсэн хэмээн мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.