Сингапурын шилдэг 15 компани
Анд нөхдийн мэдээ
2023-04-19
"LinkedIn" платформ жил бүр гаргадаг Сингапурт үйл ажиллагаа явуулдаг шилдэг компаниудын жагсаалтыг шинэчилснээ өнөөдөр нийтэллээ. Өнгөрсөн 2022 оныхтой харьцуулахад “Mastercard”, “Procter & Gamble”, “Citi” банкууд жагсаалтын эхний таван байрыг эзэлсэн бол, технологийн аварга “Amazon”, “Apple” зэрэг 10 компани жагсаалтад шинээр орж иржээ. Энэ жагсаалтыг гаргахдаа ажил мэргэжлийн амжилт, ахиц дэвшил зэрэг найман үзүүлэлтийг шалгуур болгосон байна. Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд 500-гаас доошгүй ажилтантай байсан, урт хугацааны найдвартай ажлын байр санал болгодог, ажилчдынхаа 10 ба түүнээс дээш хувийг цомхотгоогүй байх зэрэг шалгуур үүнд багтжээ. Жагсаалтыг танилцуулбал:
1. "DBS Bank"
2. "Standard Chartered Bank"
3. "Mastercard"
4. "Procter & Gamble"
5. "Citi Bank"
6. "Singtel"
7. "Amazon"
8. "Medtronic"
9. "Grab"
10. "Bank of America"
11. "A.P. Moller - Maersk"
12. "Apple"
13. "Alphabet"
14. SAP
15. "Roche"
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.