images

"Чоко пай" үйлдвэрлэсээр Өмнөд Солонгосын тэргүүн баяны нэг болжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-19


     “Forbes” сэтгүүлээс Өмнөд Солонгосын хамгийн чинээлэг тавин хүнийг нэрлэв. Тус улсын хамгийн баян хүнээр 9.7 тэрбум долларын хөрөнгөтэй Майкл Ким буюу “MBK Partners” пүүсийн хамтран үүсгэн байгуулагч тодорчээ. Харин түүний дараа “Samsung electronics” корпорацийн гүйцэтгэх захирал И Жэ Ён найман тэрбумын хөрөнгөөрөө удаалав. Тэгвэл энэ жагсаалтын 50 дугаарт амттан үйлдвэрлэлийн салбарт алдартай “Orion” компанийн дэд захирал И Хва Гён 830 сая долларын хөрөнгөөрөө жагслаа. “Orion” компани нь бидний сайн мэдэх “ChocoPie”, “Molle”, “Custas”-ыг үйлдвэрлэдэг билээ. Энэ жагсаалтад багтсан хүмүүсийг бизнесийн салбараар нь авч үзвэл, технологи, энтертэйнмент салбарынхан илүү байгаа нь олон ангит кино, солонгос поп хөгжмийн урсгалын алдартай хамтлаг, дуучдын зах зээл том байгааг илтгэж байна. Тухайлбал, “BTS” хамтлагийн харьяалагддаг HYBE компанийн захирал Бан Ши Хёг 1.9 тэрбум долларын хөрөнгөөрөө арван зургаадугаарт жагсав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.