АНУ, Япон "Их 7"-гийн уулзалтыг амжилттай зохион байгуулахын төлөө байна
Анд нөхдийн мэдээ
2023-04-19
Японы ерөнхий сайд Фүмио Кишида өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэнтэй уулзаж, ирэх сард Японы Хирошимад болох "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахын төлөө хамтран ажиллахаар тохиролцсон тухай Японы Гадаад хэргийн яам мэдээллээ. Уулзалтын үеэр Ф.Кишида хэлсэн үгэндээ 16, 18-ны өдрүүдэд Японы Нагано мужийн Карүзава хотод болсон "Их 7"-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг идэвхтэй дэмжсэнийг сайшаасан байна. Хариуд нь Э.Блинкэн "АНУ, Япон хууль дээдлэх зарчимд суурилсан олон улсын чөлөөт, нээлттэй дэг журмыг сахин хамгаалахын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллах болно" гэжээ. Ерөнхий сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нар АНУ-Японы харилцаа, тэр дундаа аюулгүй байдлын хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцааны талаар санал солилцов. Улмаар Ф.Кишида дээд хэмжээний уулзалттай холбогдуулан АНУ-Японы хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолж, Э.Блинкэн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахын төлөө үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргана гэдгээ мэдэгдэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.