Хятад улс газар тариалан эрхлэгчдэд 10 тэрбум юанийн тэтгэмж олгоно
Анд нөхдийн мэдээ
2023-04-19
Хятадын Сангийн яам тариалан эрхлэлтийг дэмжих зорилгоор газар тариалан эрхлэгчдэд нийт 10 тэрбум юанийн нэг удаагийн тэтгэмж олгохоор болсон тухай “Жэнминь Жибао” сонин мэдээллээ. Улмаар уг мөнгийг хугацаанд нь олгохыг Сангийн яамнаас орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон байна. Өнгөрсөн жил газрын тос, хөдөө аж ахуйн материалын үнэ өсөхөд 40 тэрбум юанийн хөдөө аж ахуйн дэмжлэг олгож, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ авч байсан билээ. Өнгөрсөн онд тус улсад сүүлийн 60 жилд тохиолдоогүй ган гачиг болсон ч энэхүү дэмжлэгийн ачаар 686 сая тонн үр тариа хураан авч, төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Үр тарианы үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг ч шар буурцаг, эрдэнэ шиш зэрэг үр тариаг импортоор авдаг Хятад улс хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд тодорхой бодлого гарган үйлдвэрлэлээ нэмэгдүүлсээр байна. Мөн тус улс энэ онд тогтвортой 650 сая тонн олборлох зорилтоо тавьсан ч өнгөрсөн оныхоос олборлолтоо 50 сая тонн хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа тухай “Bloomberg News” мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.