В.Зеленский дайн болж буй Авдеевка хотод очив
Анд нөхдийн мэдээ
2023-04-19
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр Донецк мужийн зүүн хэсгийн фронтын байлдааны талбар Авдеевкад очсон тухай Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины өмнөд Херсон зэрэг эзлэгдсэн нутаг дэвсгэрт очсоны маргааш болсон явдал юм. “Reuters” агентлагийн мэдээлснээр В.Зеленский Авдеевка дахь цэргийн ангид зочилж, командлагчаас дайны нөхцөл байдлын талаар сонсож, цэрэг дайчдад шагнал гардуулсан байна. Шагнал гардуулахдаа тэрбээр "Өнөөдөр энд байгаа минь нэр төрийн хэрэг" гээд улс орноо, гэр бүлээ хамгаалан тэмцэж байгаа дайчдад талархлаа илэрхийлсэн байна. Авдеевка бол Оросын эзэмшилд байгаа Донецк хотын төвөөс ердөө 10 км зайд оршдог захын бүс юм. Өнгөрсөн сараас эхлэн Орос улс Донецк мужийн эзлэгдээгүй бүс нутаг руу хийх довтолгоогоо эрчимжүүлж байна. Иймд иргэдийг нүүлгэн шилжүүлэх зарлиг гаргасан байна. Энэ мэтчилэн В.Зеленский байлдааны талбарт байнга очиж, командлалтай уулзаж, цэргүүдэд урам зориг өгч байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.