images

Гуанжоугийн яармагт дэлхийн 126 орноос хүрэлцэн иржээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-18


      Хятадын Гуанжоуд өнгөрсөн ням гарагт импорт, экспортын барааны “Canton Fair” үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ. Уг яармаг тавдугаар сарын 5 хүртэл гарах бөгөөд Европ, Америк, Австралийн бизнес эрхлэгчид зах зээлээ Хятад болон Камерун, Нигер, Танзани, Бразил, Аргентин, Мексик, Малайз зэрэг дэлхийн бусад улсад тэлэх боломж олгодог. Нийт 30 мянган м.кв талбайд гарч буй үзэсгэлэн энэ удаа 133 дахь удаагаа болж байна. Мөн энэ жил дэлхийн 40 гаруй орноос 508 байгууллага бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа бөгөөд оролцогчдын 73 хувь нь Хятадын "Нэг бүс, нэг зам" санаачлагад нэгдсэн улсууд ажээ. Яармаг худалдаанд оролцохоор 126 орноос нийт 67 мянган үзэсгэлэн гаргагч, худалдан авагч онлайнаар бүртгүүлж, хүрэлцэн иржээ. Үзэсгэлэн худалдааны эхний хоёр өдөр 660 мянган хүн ирж сонирхсон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.