"Twitter" хэрэглэгчдэдээ шинэ орлогын эх үүсвэр бий болгожээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-18
"Twitter"-ийн хэрэглэгчид их хэмжээний текст бүхий нийтлэл, урт видео бүхий контентийг дагагч нартаа борлуулах боломжтой болно гэж Илон Маск мэдэгджээ. Хэрэглэгчид “subscription” боломжийг ашиглахын тулд “Monetization" тохиргоог идэвхжүүлэхэд хангалттай бөгөөд Android, iOS үйлдлийн системд илүү шимтгэл төлөхгүй аж. Мөн энэ үйлчилгээ эхний 12 сарын хугацаанд шимтгэлгүй ажээ. Маск iOS & Android үйлдлийн систем нь төлбөрийн 70 хувийг авдаг, харин бид контент бүтээгчдийг дэмжиж, орлогыг нь хамгийн өндөр түвшинд байлгахын төлөө ажиллана гэж жиргэснийг "Google" няцааж “Google Play”-ийн шимтгэл нь 30 хувь байсныг 2022 онд бууруулж 15 хувь болгосон гэжээ. Өнгөрсөн жил тус платформын зар сурталчилгааны орлого буурсан бөгөөд Илон Маск "Twitter"-ийн гүйцэтгэх захирал болсноосоо хойш орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон өөрчлөлтийг нэвтрүүлээд байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.