Ховдын сургуулиуд өнөөдөр амарна
Чихэнд чимэгтэй
2023-04-18
Ховд аймгийн засаг дарга, Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж, аймгийн хэмжээн дэх сургууль, цэцэрлэгүүдийг өнөөдөр амраахаар болжээ. Учир нь тус аймгийн ихэнх нутгаар салхи 24-28 м/секунд, зарим үед 34 м/секунд хүрч, хүчтэй шороон шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа юм. Энэ нь байгалийн гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй хэмээн үзэж ийм шийдвэр гаргасан байна. Мөн өнөөдөр эрүүл мэнд, эрчим хүч, дулааны станц, мал эмнэлэг, хэв журам сахиулах мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллах тухай шийдвэр гаргажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.