Турк улс анхны хиймэл дагуулаа хөөргөлөө
Анд нөхдийн мэдээ
2023-04-18
Турк улс анх удаа дэлхийг ажиглах өндөр нарийвчлалтай IMECE хиймэл дагуулыг АНУ-ын Калифорни мужийн Ванденберг сансрын баазаас амжилттай хөөргөлөө. IMECE хиймэл дагуул тойрог замд далайн түвшнээс дээш 680 километрийн өндрөөс дэлхийг ажиглах бөгөөд батлан хамгаалах, гамшгийн менежмэнт, байгаль орчин, хотжилт, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн зориулалттай ажээ. Тус хиймэл дагуул сансрын тойрог замд таван жил болно. Энэ хугацаанд Турк төдийгүй дэлхий нийтийг агаар мандлаас ажиглаж зураг илгээнэ. Уг хиймэл дагуулыг хөөргөх үеэр ерөнхийлөгч Режеп Эрдоган "IMECE-ийн чухал технологиуд болох нислэгийн компьютер, харилцаа холбооны системийг эх орондоо хөгжүүлсэн" гэж мэдээлэв. Мөн энэ нь Турк орны хувьд тун чухал үйл явдал болохыг тэрбээр онцолсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.