images

"Blackpink" хамтлагийн тоглолтын шууд дамжуулалтыг 250 сая хүн үзжээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-04-17


    Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Blackpink" хамтлаг "Coachella" хөгжмийн наадмын оргил тоглолтыг хийсэн Өмнөд Солонгосын анхны хамтлаг боллоо. АНУ-ын Калифорниа мужид болдог "Coachella" наадмын тайзнаа дөрвөн жилийн өмнө анх гарч байсан тус хамтлаг ийнхүү K-pop ертөнцөд томоохон амжилтыг бүтээсэнд тооцогдохын сацуу өнөө цагийн хамгийн алдартай охидын хамтлаг гэсэн нэрээ улам бататгаж байна. "Coachella 2023" наадмаар "Blackpink"-ийн хоёр цаг үргэлжилсэн тоглолтыг үзэхээр 125 мянган хүн цугласан бол "YouTube" дээрх шууд дамжуулалтынх нь үзэлтийн тоо 250 сая хүрэх дөхсөнийг "Allkpop" сайтаас мэдээлжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.