images

Илон Маск шинэ компани байгуулжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-17


     Невада мужийн Иргэний бүртгэл мэдээллийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр “Tesla”-гийн захирал Илон Маск өнгөрсөн сард өөрийн үл хөдлөх хөрөнгийн менежер Жаред Бирчалын хамт "X.AI" нэртэй компани байгуулжээ. Компанийн эзэмшигчээр зөвхөн хоёр хүний ​​нэр бичигдсэн бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь тодорхойгүй байна. Харин “Bloomberg News” мэнэ талаар мэдээлэхдээ хиймэл оюун ухаан (AI) хөгжүүлэх компани гэж таамаглажээ. Өмнө нь И.Маскийг шилдэг инженерүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулж хиймэл оюун ухааны гарааны компани байгуулахаар хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж байгаа тухай “Financial Times” сонин мэдээлж байсан юм. Саяхан тэрбээр “Alphabet”-ийн харьяа, хиймэл оюун ухааны “Deep Mind” компанид ажиллаж байгаад ажлаасаа гарсан судлаач инженер Игорь Бабушкинийг ажилд авсан байна. “Bloomberg” энэ тухай "Маск хиймэл оюун ухаан бүтээх зорилгоо биелүүлэх эхлэлээ тавьж байна" хэмээн мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.