“Терминатор” юу хийж орхив?
Анд нөхдийн мэдээ
2023-04-17
“Терминатор” киноны жүжигчин Арнольд Шварценеггер гэрийнх нь ойролцоо нэгэн цооног нүх гарсан байсныг өөрийн санаачлагаар ажлын хувцас өмсөж, хүрз зээтүүгээр зэвсэглэн оршин суугчдын хамтаар бөглөж орхижээ. Энэ тухайгаа тэрбээр Фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн бөгөөд тайлбар хийхдээ “Сүүлийн хэдэн долоо хоног тус цооногийг бөглөж засварлахыг хүлээсэн ч бүтээгүй тул оршин суугчид өөрсдөө хийхээс өөр аргагүй байсан” гэжээ. Түүнийг яг л "Терминатор" кинон дээр гардаг шиг нарны шил зүүж, бор савхин хүрэм өмсөн ажиллаж байхад дэргэдүүр нь өнгөрсөн оршин суугчид талархал илэрхийлж байжээ. Гэвч тэрбээр илүү ажил хийсэн байна. Учир нь тэрхүү цооног нь зүгээр нэг нүх биш хийн компани засвар үйлчилгээ хийхээр зориуд өрөмдөн гаргасан суваг байсан аж. Лос Анжелес хотын хэвлэлийн төлөөлөгч "Энэ бол зүгээр нүх биш, тавдугаар сар хүртэл засвар үйлчилгээ хийх зөвшөөрөлтэй “Socal Gas” хийн компанийн зориуд ухаж гаргасан суваг" гэж мэдэгдсэн байна. Энэ тухай “Guardian” сонин “А.Шварценеггер асуудлыг кинон дээрээ гардаг шиг шийдэх гэж байж харин ч асуудал үүсгэсэн байна” хэмээн хошигноод хийн компани ажлаа дуусгахын тулд түүний бөглөсөн сувгийг дахин ухахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.