images

Хурдны зам дээр 200 мянган доллар цацжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-17


    АНУ-ын Орегон мужид амьдардаг Колин Дэвис МакКарти хэмээх эр өнгөрсөн 11-ний орой тус мужийн Южин хотын хурдны зам дээр машинтай давхиж явахдаа цонхоороо 200 мянган доллар цацсан байна. Энэ нь 100 долларын 2000 ширхэг дэвсгэрт байсан бөгөөд энэ мөнгөнөөс авах гэсэн хүмүүс машинаа зогсоосноос болж хурдны зам дээр томоохон түгжрэл үүсч замын хөдөлгөөнд саад учирсан байна. Дуудлага авсан цагдаагийн албан хаагчид ирж түүнийг саатуулж мэдүүлэг авсан бөгөөд тэрбээр "Надад тодорхой шалтгаан байхгүй. Би зүгээр л хүмүүст баяр баясгалан өгч, өөрт байгаа зүйлээ хуваалцан буян үйлдэхийг хүссэн" гэж хариулжээ. Энэ мэдээг сонссон ар гэрийнхэн нь К.Маккартиг гэр бүлийнхээ зөвшөөрөлгүйгээр бүх мөнгөө банкнаас авч ийм үйлдэл хийснийг хэлээд, энэ мөнгө тэдэнд маш хэрэгтэй байгаа тул олж авсан хүмүүс мөнгийг буцаан өгөхийг хүссэн байна. Улмаар түүнийг өөрийнхөө хүссэнээр дур зоргоороо авирладаг нэгэн болохыг хэлжээ. Дуудлагаар очсон цагдаагийн дэслэгч Жим Эндрюс "Иймэрхүү үйлдэл нь бусад хүмүүст аюул учруулж болзошгүй. К.Маккартиг эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр буруутгаж болзошгүй” гэжээ. Гэр бүлийнхээ зөвшөөрөлгүйгээр ийм үйлдэл хийсэн тухайд цагдаагийн алба “Үүний төлөө шийтгэл хүлээлгэх магадлал байхгүй” гээд учир нь гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд түүнийг хамтран эзэмшигчид тэгш эрхтэй, хэн нь авч өөрийн хүссэнээр ашиглах эрхтэй болохыг хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.