Нэг цагийн дотор 3206 суниаж Гиннесийн номд бичигдэв
Анд нөхдийн мэдээ
2023-04-17
Австралийн иргэн, 33 настай Лукас Хэмпк хэмээх эр Бризбэн хотын нэгэн биеийн тамирын зааланд нэг цагийн турш гар дээрээ 3206 суниаж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон тухай CNN мэдээлэв. Өмнө нь дэлхийн дээд амжилт 3182 байсан бөгөөд Гиннесийн дээд амжилтын алба Л.Хэмпкийн энэхүү амжилтыг шинэ дээд амжилт хэмээн хүлээн зөвшөөрч бүртгэсэн байна. Л.Хэмпк нэг ойтой хүүдээ боломжгүй зүйл гэж байдаггүйг харуулж урам зориг өгөхийн тулд үүнийг хийсэн тухайгаа Гиннесийн номд ярьжээ. Гар дээрээ суниаж Гиннесийн амжилтад бүртгүүлэхийн тулд өвдөг, нурууг шулуун байлгаж, гараа 90 градусаар нугалах ёстой байдаг ажээ. Гэвч тэрбээр суниах явцдаа зарим хөдөлгөөнийг уг журмын дагуу гүйцэтгэж чадаагүй тул нийт суниасан тооноос 34 суниалт хасагдсан байна. Л.Хэмпк энэ амжилтыг тогтоохын төлөө гурван жил бэлтгэсэн ажээ. Өнгөрсөн сарын сүүлчээр АНУ-ын иргэн, 60 настай Роб Стерлинг нэг цагийн дотор 3264 суниасан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн ч Гиннесийн ном үүнийг хараахан бүртгээгүй билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.