Хятад улс ази цагаан будааны генийн өгөгдлийн санг анхлан бүтээв
Анд нөхдийн мэдээ
2023-04-17
Хятад улс ази цагаан будааны генийн индексийн мэдээллийн сан буюу гомолог генд суурилсан дэлхийн анхны цагаан будааны геномын иж бүрэн өгөгдлийн сан бүтээлээ. Тэд уг өгөгдлийн санг цахим орчинд байршуулж цагаан будаа судлаачид дэлхийн өнцөг булан бүрээс чөлөөтэй хандаж, ашиглах боломж бүрдүүлжээ. Судалгааг Хятадын генетик сайжруулалтын үндэсний лаборатори, Хуажон хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэд хамтран хийсэн байна. Тэд Азийн цагаан будааны бүх генийг ижил төстэй ген эсвэл гомологоор нь хялбархан олж хувьслын түүхийг нь тогтоосон аж. Азийн таримал цагаан будааг дэлхийн хүн амын тал хувь хэрэглэдэг тул энэхүү генийн мэдээллийн санг үүсгэсэн нь генетикчид цагаан будааны биоинформатикийн шинжилгээний ажлыг давтан хийлгүйгээр өгөгдлийн санг ашиглан дүн шинжилгээ хийж, будааны ургац, чанарыг сайжруулахад анхаарч ажиллахад чухал ач холбогдолтой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.