images

“Shenzhou-15” сансрын хөлөг дээр хүчилтөрөгч, цэвэр ус үйлдвэрлэж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-17


     Хятадын сансрын станц болон “Shenzhou-15” сансрын хөлөг дотроо нисгэгчдэд шаардлагатай хүчилтөрөгч, цэвэр усыг 100 хувь үйлдвэрлэдэг цогц системтэй болсныг тус улсын Хармөрөн мужийн Харбин хотод болсон сансрын технологийн гуравдугаар бага хурлын үеэр мэдээлсэн байна. Уг систем нь усны электролизоос хүчилтөрөгч гаргаж авах, нүүрстөрөгчийн давхар исэл, хорт хийг зайлуулах, шээсийг цэвэрлэх, ус цэвэрлэх, нүүрстөрөгчийн давхар исэл, устөрөгчөөс ус гарган авах гэсэн зургаан дэд системээс бүрддэг аж. Одоогийн байдлаар энэ систем сансарт ажиллаж буй нисгэгчдийн хүчилтөрөгчийн нөөцийг 100 хувь нөхөн сэргээж, усны нөөцийн 95 хувийг дахин боловсруулж буй гэнэ. Сүүлийн 55 жилийн хугацаанд Хятадын эрдэмтэд энэ нөхөн сэргээх системийн гуравдугаар үеийн загварыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарсан бөгөөд системийг орчны хяналт ба амьдрал дэмжих систем гэж нэрлэдэг. Мөн бага хурлын үеэр сансарт 100 гаруй хонож буй “Shenzhou 15” хөлгийнхөн бичлэг илгээсэн байна. Бичлэг дээр тус багийг ахалж буй нисгэгч Фэй Жунлон 17 жилийн өмнө “Shenzhou-6” хөлгөөр сансарт гарч судалгаа хийж байх үеийнхээ орчны хяналт, амьдрал дэмжих системтэй энэ технологийн өсөлт хөгжлийг харьцуулан ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.