images

Оросын Думын гишүүн чихэндээ гоймон өлгөсөн хэргээр ял шийтгэгджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-14


     ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ард түмэнд хандаж хэлсэн үгийг чихэндээ гоймон өлгөж байгаад сонсож суугаа бичлэгээ цахим сүлжээнд нийтэлсэн хэргээр торгуулийн ял авсан Самара мужийн Думын гишүүн давж заалдахаа мэдэгдлээ. Оросын Коммунист намын гишүүн Михаил Абдалкин өнгөрсөн хоёрдугаар сард компьютерийн ард суугаад ерөнхийлөгч В.Путины үгийг сонсож байхдаа чихэндээ гоймон өлгөн наргиа болгож буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн юм. Бичлэгээ нийтлэхдээ тэрбээр “Би бүрэн санал нийлж байна” гэсэн тайлбар хийжээ. Гэвч бичлэг тарсны дараа хүмүүс түүний үйлдлийг буруушааж, шийтгэл хүлээлгэхийг шүүхээс шаардсан байна. Орос хэлэнд "Чихэнд гоймон өлгөх" гэсэн хэллэг байдаг бөгөөд худал хэлэх, хуурч мэхлэх гэсэн утгатай ажээ. Улмаар түүнийг шүүх буруутгаж 150 мянган рублийн торгууль ногдуулсан байна. Гэвч М.Абдалкин шүүхийн шийдвэрийг хууль бус, улс төрийн зорилготой гэж үзэн давж заалдахаа мэдэгдсэн бөгөөд шүүх хурал 27-нд болох ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.