LVMH компани зах зээлийн үнэлгээгээр дэлхийд 10-т, ТУЗ-ийн дарга нь нэгд оржээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-14
Францын тансаг зэрэглэлийн LVMH компанийн борлуулалт өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 486 тэрбум доллар болж дэлхийд эхний 10-т багтжээ. Үүнээс улбаалан тус компанийн хувьцааны үнэ 30 хувиар өссөн байна. "Хэрэв зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум долларыг давбал Европт ийм амжилт тогтоосон анхны компани болно" гэж “Bloomberg” мэдээлэв. Компанийн борлуулалт энэ оны эхний улиралд 21 тэрбум евро болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 17 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Ялангуяа Хятад дахь борлуулалт огцом нэмэгдсэн тухай тус компанийн санхүү хариуцсан захирал Жан-Жак Гиони хэлсэн байна. Тус компанийн ТУЗ-ийн дарга Бернар Арногийн хөрөнгө ч мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд түүний хөрөнгө 210 тэрбум доллар болж дэлхийд нэгдүгээрт бичигджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.