images

Хойд Солонгост суух Хятадын Элчин сайд ажилдаа орлоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-14


     БНХАУ-аас Хойд Солонгост суугаа Элчин сайд Ван Яжүн өнөөдөр “Нарны баяр” буюу Ким Ир Соны төрсөн өдрийг угтан их удирдагчийн төрсөн газар айлчилжээ. Энэ тухай тус Элчин сайдын яам мэдээлэхдээ БНАСАУ-ын ард түмний агуу удирдагч Ким Ир Соны мэндэлсний 111 жилийн ой тохиож байгааг онцлон дурдсан байна. Хятадын Коммунист намын Гадаад харилцааны газрын дэд захирлаар ажиллаж байсан Ван Яжүн 2021 оны хоёрдугаар сард тус улсад суух Элчин сайдаар томилогдсон юм. Гэвч цар тахлын улмаас тус улс хилээ хаасан бөгөөд Элчин сайд өнгөрсөн сарын 27-нд албандаа очсон аж. Тэрбээр энэ сарын 3-ны өдөр тус улсын Гадаад хэргийн яаманд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, хуваарийн дагуу удирдагч Ким Ир Сон, Ким Жон Ир нарын хөшөөнд цэцэг өргөжээ. Дараа нь Пёнян хотын төвд байрлах Солонгосын дайнд оролцсон хятад цэргүүдийн дурсгалд зориулан 1959 онд босгосон найрамдлын цамхагт зочилсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.