Жо Байден: Нутагтаа ирэхэд сайхан байна
Анд нөхдийн мэдээ
2023-04-14
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Ирландын парламентад үг хэлэхдээ ирланд хэлээр “Би эх орондоо ирлээ” хэмээн хэлжээ. Тэрбээр “Нутагтаа ирэхэд маш сайхан байна. Энд удаан баймаар байна” хэмээн мэдэгдсэн байна. Улмаар дүүгээ, бас хоёр дахь хүүгээ дагуулж ирснээ хэлж, хоёр улсын харилцааны өвөрмөц, нягт байдлын тухай ярихдаа Ирландын цагаачид өнөөгийн хүчирхэг Америкийг бий болгосон гэжээ. Ж.Байден Ирландын арал дээр 30 жил үргэлжилсэн хүчирхийллийг зогсоосон Белфастын энхийн хэлэлцээрийг өндрөөр үнэлж "Улс төрийн хүчирхийллийг дахин хэзээ ч зөвшөөрөх ёсгүй" хэмээн онцлон тэмдэглэв. Өмнө нь тэрбээр тус улсын ерөнхий сайд Лео Варадкартай уулзахдаа "Бид ижил үнэт зүйлтэй" гээд хоёр улсын харилцаа улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тус улс 80 мянга орчим Украины дүрвэгчийг хүлээн авсан явдлыг өндрөөр үнэлж "Энэ нь амаргүй гэдгийг мэдэж байна" гэжээ. Улмаар Ж.Байден тус улсын ерөнхийлөгч Майкл Хиггинсийн өргөөнд зочилж, зочны дэвтэрт ирланд зүйр үгээр “Зүрх сэтгэл чинь шингэсэн газарт хөл чинь хүргэж өгдөг" гэж бичжээ. Дараа нь ерөнхийлөгчийн өргөөний хашаанд царс мод тарьж Белфастын энхийн хэлэлцээрийн 10 жилийн ойд зориулан суурилуулсан энхийн хонхыг дуугаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.